"0-12 насны хүүхдүүдээ орхиод ирсэн эцэг эхүүдийг ч мөн тусгай нислэгт хамруулах хэрэгтэй"

Нийгэм
admin
Унших: 3 мин 5 сек
390
legacy:resources/images/news/98058581_254410509168592_6954287015617626112_n-2020-05-16-090905-125345987.jpeg

Хөл хорионы улмаас БНСУ-д гацсан, тодорхой нөхцөл байдлын улмаас санал нэгдсэн хэсэг иргэд  Улсын онцгой комиссын шуурхай штаб-д хүсэлт гаргажээ.

Тус хүсэлтэд: 

Ковид-19 цар тахал дэлхий даяар тархсантай холбогдуулан БНСУ-д богино хугацаагаар эмчилгээ болон албан ажил, сургалт, аялал гэх зэрэг шалтгаанаар 0-12 насны хүүхдүүдээ гэртээ үлдээж ирээд Монгол улсын хилийн хоригийн улмаас эх орон, гэр бүл, үр хүүхдүүд рүүгээ буцах боломжгүй байгаа эцэг эх, гэр бүлийн хүмүүс нэгдэн уг хүсэлтийг хүргүүлж байгаа болно. 

Цар тахал дэлхий даяар эрчимтэй тархаж буй эрсдэлтэй энэ цаг үед бага насны хүүхдүүдээ асран хамгаалж дэргэд нь байж чадахгүй байгаадаа бид маш ихээр сэтгэл зовж байна. Монгол буцах нислэгт УОК-оос заасан 5 шаардлагыг хангаж байгаа иргэд хамрагдаж байгаа боловч үүнээс гадна зайлшгүй хүндэтгэх шалтгаантай (0-12 насны хүүхдүүдээ монголд үлдээсэн) байгаа 200 гаруй иргэд эх орноосоо тусламж хүсэж, тус заалтын утгад өөрчлөлт оруулахыг шаардаж байна" гэжээ. 

Тус хүсэлтийг өгсөн иргэн Т.Долгорсүрэн: 

Та хүсэлтээ хэзээ өгсөн бэ? Ямар нэгэн хариу өгсөн үү? 

Хүсэлтийг тавдугаар сарын 6-нд Улсын онцгой комиссийн шуурхай штаб-д өгсөн.Мөн тавдугаар сарын 8-нд Засгийн газарт ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хаяглан засгийн газрын шууданд илгээсэн боловч одоогоор надад шийдвэртэй хариу мөн хүлээж авлаа гэсэн хариу ч алга байна.

Шуурхай штабаас хариу өгөхгүй бол яах вэ? 

Би солонгост байгаа ээжүүдээ төлөөлөн энэ олон хүүхдийн эрхийн төлөө явж байна. Хэрвээ шийдвэртэй алхам хийгдэхгүй бол Монгол улсын  иргэн ээж хүний үүднээс зургаадугаар сарын нэгэн буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ганцаарчилсан тайван суулт жагсаал хийнэ. 

Тэгвэл  дээрх шаардлагатай холбогдуулан БНСУ-д гацсан, 0-12 насны хүүхдээсээ хол эцэг эхүүдийн нөхцөл байдлын талаарх  мэдээллийг  дараах гурван эцэг эхээс тодруулсан юм.

М.Оролзод: Нэгээс гуравдугаар ангийн  6-8настай 2 хүүхдээ эмээ өвөө дээр нь үлдээсэн. Би энд сурдаг. Нөхөр маань энд ирээд 5 сар болж бна.Энд ажил хийж байгаад нуруугаа гэмтээгээд эмчилгээ хийлгэж байгаа. 1 өвөө нь элэгээ тайруулаад эмээ нь сахиж байгаа. Харин нөгөө өвөө нь хүүхдүүдийг маань харж байгаа.  Гэвч хүүхдүүд харж байгаа өвөө нь 70 настай. Цөс нь өвдөөд хагалгаанд орох болоод байгаа. Хүүхдүүдийн маань зан ааш нь хувираад хоолондоо муу болж ээж аавтайгаа ярихгүй худалч гээд (онгоц явуулахаар очно гэж хэлж байсан онгоц ирсэндээ та наанаа өөрөө үлдчихдэг гээд) байдаг болсон. 

Г.Онон: Би 5 хүүхэдтэй.  Том охин маань байнгын асаргаанд байдаг.  2 бага маань 1 нь  3настай нөгөөх нь  ой гарантай. Одоо 6 сард 2 нас хүрнэ. Хүүхдүүдийн минь аав нь надтай хамт Солонгост түр хугацаагаар ирээд гацчихсан. Одоо бол нөхрийн хамт айлын хажуу өрөө хөлсөлж байгаа. Монголоор бол  Б1 давхарт юмуу даа. 5 хүүхэд маань манай ээж аавтай байгаа. Олон хүүхдийн чимээнээр ээж аавын даралт нь ихсээд хэцүү байгаа. 

Э.Энхтуул:   Би 2020 оны 1-сарын 10-нд Аялалын визтэй ирээд 3 сарын 1-нд буцах байсан. Би 4, 10, 11 насны 3 хүүхэдтэй. Нөхөр маань хөдөө ажилладаг. Хүүхдүүдийг маань ээж хардаг байсан боловч ээж минь элэгний өвчтэй учраас өвчин нь хүндрээд орон нутагтаа эмчлүүлэх шаардлагатай болоод явсан.  Одоогоор 3 хүүхэд минь харах хүнгүй 10-р ангийн эрэгтэй дүүгээрээ харуулж байна. Мөн ээжийн минь бие тааруухан хамраас нь их хэмжээгээр цус гараад тогтохгүй байгаа. Нөжөөр бөөлжөөд байгаа гэсэн. Үнэхээр их санаа зовж сэтгэл санааны хямралд байна. Энд найз дээрээ ирсэн боловч найз маань жирэмсэн байгаад чартер нислэгээр буцсан. Харин би амьдарч байгаа байранд нь байгаа боловч сарын сүүлд байрны хугацаа дуусч байгаа болохоор үнэхээр мухардалд ороод яахаа мэдэхээ больчихлоо.Энэ их хүнд байдалд хямралд орж ходоод  өвдөж үзүүлсэн чинь ходоодны үрэвсэлтэй болсон. Миний хувьд өдөр хоногийг өнгөрөөхөд үнэхээр хүнд байдалд байна.

Хуваалцах:390

СЭТГЭГДЭЛ (39)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Teseerei udahgui buh ym saihan bolnoo.

  • H
    Hariy oosh

    Cham shig baagii nar songuuli ugnu geheer sda

  • H
    Harimaar bna

    Chi zailaarai gulug mine.

  • З
    Зочин

    Солонгос япон зэрэг оронд байгаа нь бас аз. Энэтхэгт байгаа хүмүүс ямар хүнд нөхцөлд байгаа гээч. Агуйд айлын агуулахад толгой хорогдож байна. Хүнд хагалгаанд орсон өвчтөнөө хүртэл дагуулаад орогнох газаргүй хоол ундны хомсдолд орчихоод удахгүй бидний ээлж ирэх байх гээд 1 ч удаа зовлонгоо тоочиж гоншигнохгүй гүрийж байгаа. Чадлынхаа хирээр л улс маань татаж байна. Бид ч тэсэхийн дээдээр тэснэ. Давахын дээдээр давна. Монгол хүн бүхэн эрүүл саруул байх болтугай. Удахгүй биднийгээ авна гэсэн итгэл сэтгэлээр дүүрэн байгаа.

  • З
    Зочин

    Bolildoo yah gj albatai ymshig yavchaad avaach geed uhel aldaj uilj gonshignoj bdgii gadnii orondoo l argaa olool bj bai mongold avchrah shaardlaga bhgui uilj unjhaa bolitsgoo

  • U
    Usukhubayar 01077423749

    Sain baina uu bi 1sard nyrai huu bas nuhurteigei irseen end amidardag egvh maani turuh nolson uchraas asran harah gej genet korono delgerwh ued huuheddee sanaa zovood turuulj butsaagaad araas n 7hongiin daraa butsah bsan odoo hurtel butsaj chadaagui bgaa hiuhed harahgyi ikh balarch bgaa aav eej 2n 2uulaa end nylh eej aavaasaa salaj uzewgui bolhoor ikh l hetsuu bn 3.10nd anh orogdol ogson yaj ta hedtei holbogdoj niileh be

  • B
    Batkhuyag.Sarantuya 01080887509

    Sain baina uu bi end 2020.01.08nd irsen sar garnii hugtsaatai irsen bolovch mongol hilee gent haasan bi 7nastai 15 tai 2hvvhde orhiod irsen nuhur maani huduu tomloltoor ajilda yavsan 2hvvhdiig maani harah hvn bhgui 2biene harj bna haya manai egch maani ochij ergej toirch bgaa ohin maani Eejee sanaad bna hurdan ireech ee geed yarihaar uilaad baih yum hudalch ta nadad hairgui bolson yum uu geel nadad mash hetsvv bna 2 vrdee sanaa mini zovj vhlee bi 2uulaa ih Tsatai aldsan bna vrs mini hurdan gert mini hariulj uguuch guij bna ene Solongos oron nad shig olon Eejvvd bna Eejvvdee ehnii eeljind avaach dee

  • З
    Зочин

    Сайн байцгаан уу би энд нөхөрийн хамт богино хугацааны визтэй мэдээж ажил хийх гэж л ирсэн 1нас 9 сартай 2 ихэр хүүгээ 60 гарсан ээж дээ үлдээгээд ирсэн 2 хүү маань улам л хөдөлгөөнтэй болж ээж маань ганцаараа харахад хүндрэлтэй даралт нь ихсэж хөл нь өвддөг болсон нөгөө эмээ өвөө нь ажилтай учраас амралтын өдрөөр л хамт байдаг

  • З
    Зочин

    Sn baitsgaanuu bi oi garan bolon 3 tai 2 huuhdee orhiod irsen odoo unendee hurdan ywmaar bnaa huuhduud etseg eh ee sanaad buur hetsuudlee

  • I
    Irgen

    Teneg min 1-2 jiliin omno yavsan humuus bga sh uhaand chin uhan ishig uhchee yu

  • Х
    Хөтөл

    3 хүүхдээ орхиод богино хугацаатай ирсэн. 4 дэх талруугаа ороод явж байна. Хүүхдүүд маань санаад утсаар ярихаар яръя л даа гээд салгадаггүй байсан бол одоо ярихгүй гээд зугтаадаг болсон... Өдөр бүр хүүхдүүдээ санаад өрөвдөөд 2 талд уйлалдаад л сууж байна. Үнэхээр харимаар байна.

  • Z
    Zochin

    Erkhee hkamgaalj zorigtoi baikh heregtei shu Ta nar min

  • Z
    Zochin

    Chamaig ene hkumuusiin amdral buu orolts gej anhlaarullaa

  • M
    Mgl

    Chi dut malaa

  • З
    Зочин

    Erguu dagz ve yaj iim uchuuhen bodoltoi bdag bnaaa

  • З
    Зочин

    sain baitsgaanuu bi 0-14nasni 5 hvvhedtei butsah heregtei bn neg hvv min awto mashinii osold orood bie muutai jil bolgon hagalgaand oroh shaardlagtai nadaa tuslaach Guij bn bi bvh gazar orgodol ogson odoo hvrtel hariy alga bn 1 Bolton hagalgaan ordog

  • E
    enhee

    sn baitsgaana bi 12.5.2 nastai 3 huuhed mini mongold bgaa aaw ni tz-d ajildag bolohoor tsag nargui huduu zamd yvdag bolohoor tom ohin mini duu naraa harj gertee uldeg bolohoor sanaa setgel zovood hetsuuhen l bn yaraltai l harimaar bnaaa

  • З
    Зочин

    Virus garaagui bsan bol ene humuus ali hezeenii ireh bsan udruu irchihsen bgaa hil haagaad irj chadahgui udaad bdal iim hund bolood bn geed bn oilgooch manaihan yamar aimar hatuu setgeltei yum be bi l bolj bwal boloo gesen setgeltei

  • T
    tungaa

    uvchin garna gj hen medhev uridchilj hardag hun bish!!!!

  • З
    Зочин

    Wirus garaagvi bol ta nar yah bsiin arai l teneg vv

  • З
    Зочин

    Жаргалаа хөөж яваагүй шүү дээ битгий ийм амиа бодсон өчүүхэн бодолтой байлдаа

  • З
    Зочин

    Chi bolioch hubi hicheesen yum be.ynz bvriin shaltgaantai hvmvvs bgaa shvv dee

  • Z
    Zochin

    Bi 4,6,11,13 nasnii 4 hvvhedee orhiod irsen .aab ni ajiltai.odort 4 vlddeg.oordsoo hool undaa hiij iddeg .sanaa zobood bn.yamar negen yum bolchihbii dee gej.sariin hugatsaatai ireed 3sar bolchihloo.hvvhdvvd maani sanaj uilaad hetsvv bn

  • З
    Зочин

    irgedee tataj avaachdee

  • З
    Зочин

    Яах гэж өвчний үеэр явдаг байна аа. Тэгээд бөөн бөөн худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм ярьдаг юм бэ. Тийм л хэцүү байсан бол ар амьдралаа мэдэж явмааргүй л юм. Цөөн хэдэн хүмүүс л яг арга байдалд гацсан байхаа. Ихэнх нь гэвэл дурандаа л явсан юмнууд байгаа штээ

  • Н
    Нямсүрэн

    Охин минь хагалгаанд орох гээд хоёр нчлх хүүхдээ орхиод явсан юм хоёр нялх үр нь санаад бэтгэрлээ өвчтэй хүмүүсээ эх оронд нь авчраад өгөөчээ

  • З
    Зочин

    3hylh uree orhiod ireed 4sar bolj bn...huuhduud min uilaad hurdan ireech geed bga.tor zasgaa avah bh geed huleegeed 4sar huleelee.

  • Z
    Zochin

    Tiimshv vr hvvhdvvd ni uvuu emee deere vldsen eej aaviiga sanaad betgerch gvitsle ter baidliig ni harsan emee uvuu nar ni setgel sanaa ni hyamraad hetsvv l bnadaa

  • B
    Batmygmar

    Emchilgee hagalgaand ywsan vr vvhed ni nylhaaraa bgaa hvmvvsee awmaar bn

  • М
    М. Бямбатогоо

    Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би нөхөртөйгөө хамт солонгост ирээд 3сар болж байна. Бид 2 Хүү, Охин хоёртой. Хүү 4настай, Охин 1настай өвөө, эмээ 2нь харж байгаа, эмээ нь жоохон бие нь өвдөөд байгаа, Охин маань аав ээж ээ санаад бие нь өвдөөд хямраад эмнэлэгт хэвтсэн гэсэн үнхээр сэтгэл өвдөөд байна. Хувь хүнийхээ ариун цэврийг сахиад шинжилгээ өгөөд, маск нтр ээ зүүгээд нутаг руу явмаар байна. Өдөр хоног хүндхэн л өнгөр ч байна өөрөө дээр нь хямраад хэрэг алгаа Уучлаарай бас

  • Z
    Zochin

    Bi bas nohorteigoo tur end irsen mgld 2huuhde uldeeged irsen ter 2 mine oor oor aild bga.Odo ooroo end jiremsen 5sartai.Gertee harij vr huuhedteige uulzmaar bn.Manai mgliin tor zasag unheer muhai yma gomdoltoi bn.

  • G
    Gerelee Gerelee

    Bi bas baga nasnii hvvhdee orhiod end tvr hugatsaagaar nohor deeree irsen. Odoo 2 hvvhed maani mash hetsvv bna. Bvh l gazarluu handsan bolovch todorhou hariu ogoogvi

  • З
    Зочин

    bi solongos ulsad aylalin vizeer ireed 4sar bolloo 5n n nastai oi garantai 2 hvvhdee undur nastai eej deer vldeegeed irsen hvvhdvvd min eejiigee sanaad hool undaa idehgvi turaad bolhoo baij bn mun mini nuhur hvnd ajiliin ulmaad huluu berteegeed yas n hugarch tsuursan onshtoi hevter orson tvvniig min eej asran halamjlaj bga bolovch daralt ihtei bainga uvchin namdaah em uuj asran halamjlaj bna hezee yu bolhog bi helj medehgvi bn tiim uchir hurdan shiidveree gargaj eh oronluu min butsaaj ugun vv

  • В
    вээнээ

    Амьдын хагацал гэж төр байдаг бол өөрийн иргэдээ аваачэээ !!!

  • А
    Амила.Вора

    Бага насны хүүхдүүдээ түр орхиод ирсэн ээж аавууд их бга.5 шаардлагад гээч пма боливол яаасим бэ

  • Д
    Даваажаргал

    Би солонгост эмчилгээгээр ирээд гацсан хэцүү байна 2жаахан 2-5настай 2 үрээ орхиод асран хамгаалагч нөхөрийн хамт ирээд 4сар болж байна энд 2ч хагалгаанд орсон 5нь шаардлагныхан 2т нь тэнцэж байгаач одоо хүртэл явж чадаагүй байна хурдан үрс дээрээ очимоор байна

  • З
    Зочин

    тиймээ би бас 3нас 5нас 11настай 3хүүхдээ үлдээсэн маш их санаа зовж бна 21хонгийн хугацаатай явсанч одоо 2сар болжийно

  • З
    Зочин

    Эх үрсийг хурдан уулзуулаачаа ямар хэцүү юм бэ Хүүхдийн эрх зөрчигдөж байна

  • З
    Зочин

    Зөв санаа байнаа Ээжийг нь авчир