Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
"Алтанбулаг" боомтоор орж ирсэн 188 иргэнийг тусгаарлалаа
00

Өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор орж ирсэн 57 иргэнийг Орхон аймагт, 122 иргэнийг Дархан-Уул аймагт, 9 иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлахаар шилжүүлсэн байна. Нийт 188 иргэнд эрүүл мэндийн тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авчээ. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлалаа гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв.



