МАН-ын 21 хүнийг Бага хурлын гишүүнээс хасчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/МАН-2020-05-16-142924-1597630749.jpeg

МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа юм. Тэгвэл МАН-ын Бага хурал дөнгөж сая завсарлалаа. Хурал завсарлахаас өмнө намын дүрэм зөрчсөн, хариуцлага алдсан гэх шалтгаанаар 21 хүнийг Бага хурлын гишүүнээс хасчээ. 

МАН-ын Бага хурал нь хаалттай хуралдаж байгаа бөгөөд өнөөдрийн хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. Учир нь, хуульд зааснаар нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм.