Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/e7ee865b02ca1cbac02e300a9d7d4b226befd0f9-6v4rryadhutlxl0k66dl9qdu5b238lyeq7b1jzb4t34-2020-05-18-093309-1632364282.jpeg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө.

Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.