МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа гардан авлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/117654512_3546781592007826_3625771271674706739_o-2020-08-17-114745-1089851184.jpeg

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ны өдөр болж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан билээ. Уг сонгуульд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшиж, нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Өнөөдөр /2020.08.17/ Монголын Үндэсний Олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол зохион байгуулагдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ажлаа хүлээн авлаа.

legacy:upload/images/ni/2020/08/17/118008994_3546781502007835_2778045901696747819_o-114723-126893762.jpeg

Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос хойш гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.