С.Амарсайхныг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (1)-2020-08-17-162052-1291122060.jpeg

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг бүлгийн дэд даргаар томилсон болохыг мэдээллээ.

МАН-ын бүлэг гурван дэд даргатай бөгөөд дэд даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсон тул чөлөөлж түүний оронд С.Амарсайханыг сонгосон байна.

Ийнхүү МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар ажиллахаар болж байна.