Сурагчдад үйлчлэх автобусны үзлэг, оношлогоог хийж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/117897042_3221647907902369_1236143071152146117_n-2020-08-17-180015-331324192.jpeg

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буй тул сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог хийж байна. Тодруулбал, 

"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440:2014" стандартын дагуу нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн Тээврийн цагдаагийн албатай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийх юм.

"Хүүхдийн автобус"-ны техникийн үзлэг оношилгоог дараах хуваарийн дагуу явуулна. Үүнд:

2020.08.17 - 18 Баянзүрх, Налайх, Хан-Уул

2020.08.19 Сонгинохайрхан, Чингэлтэй

2020.08.20 - 21 Баянгол, Сүхбаатар

2020.08.24 - 28 Давтан үзлэг хийх юм.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар