А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрч, 586 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"/2020.08.17/ Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 586 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалбал:
7.28-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ
8.11-ны өдөр Прага-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
Тандалтын нэг хүний шинжилгээ,
Эмч, ажилчдын 5 шинжилгээ,
Ажиглах байранд тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ,
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. 27, 28 настай энхийг сахиулагчид эдгэрлээ. Ингээд МУ-д нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс 278 иргэн эдгэрсэн байна. ХӨСҮТ-д одоо 20 хүн эмчлэгдэж байна. 18 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүнд байна" гэв.



