Бясалгал хийж байгаад алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/1080px-Мэлхий_хад-2020-08-18-122343-719985081.jpeg

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн наймдугаар сарын 1-ний өдрийн 14:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг явуулж байна.

ОБЕГ-аас өгч буй хамгийн сүүлийн мэдээллээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.17-ны өдрийн 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газар хүртэл 100 км-т явган болон автомашинтай, “Тэрэлжийн шинэ гүүр” гэдэг газраас “Таван салааны гарам” хүртэл “Туул” голоор 18 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоожээ.

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2020.08.18/ дахин эхлүүлээд байна.