Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан этгээд бусдад давуу байдал бий болгож, 12.6 сая төгрөгийн цалин олгожээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
150
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/NewFolder/dotoodiintsereg3copy2.jpg

АТГ эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Тухайлбал, Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Х.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус ангийн албан хаагчийг хууль бусаар бусдын хувийн эзэмшлийн барилгын ажилд ажиллуулан бэртэл авсан хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь 12,6 сая төгрөгийн цалин олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

tenx-hd
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    ЭНЕРЖИ РЕСУРС буюу УХАА ХУДГИЙН 120 их наядын хулгай

  • И
    Иргэн

    Паа ямар сүпер юм бэ, одоо алаад хядаад өгөх нь дээ 😂😂😂😂💩💩💩🤮🤮🤮

  • З
    Зочин

    Ёстой мундаг юмаа АТГ. 🤣😂 12.6 сая гэнэ үү. 12.6 тэрбумийг авдаг этгээдүүдийг бол чадахгүй л байх даа. Кишка тонка гэдэг шиг.

    • H
      Ha ha

      Yes

  • T
    Tuul

    АТГ их юм илрүүлж дэ

  • З
    Зочин

    АТГ улс төрийн авилгачтайгаа тэмцэж чадахгүй бол татан буугдсан нь дээр. Өөрсдөө авилга авахаар ямар хэрэг байна даа. Улс эх орны хөгжлийг хамгийн сайн авч явах хууль хүчний байгууллагууд өөрсдөө авилгад идэгдэхээр яаж улс орон хөгжих вэ дээ.

  • З
    Зочин

    Их ч юмаа илрүүлж дээ... Наад эбиштeйнийхээ асуудлыг хурдан шалгаж нэг талд гаргаачээ. Эбиштeйны хажууд өчүүхэн зөрчлийг хэрэг гээд байгаа юм шүү

  • З
    Зочин

    АТГ ажлаа үнэн, шударга, мэргэжлийн түвшинд хийж сурмаар юм!

  • З
    Зочин

    Хилийн ангид ажиллаж байгаа хуулийн этгээдэд ажлын хэцүү нөхцөл, таагүй цаг агаарын байдал гэх мэт зүйлүүд нөлөөлж байгаа боловч оффист суугаа дуртай үедээ ажилдаа ирдэг, ажлаа мэдэхгүй хэрнээ сард 25-30 сая төгрөгний цалин авдаг төрийн албан хаагчийг бодвол улсад хохирол бага учруулсан байна ккк

  • З
    Зочин

    Сүртэй сүнснүүд вэ

  • З
    Зочин

    Ангид ажиллаж байхад хоншоортой дарга алба хаагчийн байдлаа ингэж харж байдаг л асуудал даа

  • .
    ...

    АТГ аймаар сайн ажилласан гэж хэлэхгүй. Улс төрийн авлигачдыг харсаар байж нүдэн балай чихэн дүлий байдаг.

  • З
    Зочин

    Нам дагасан тонуулчид нь хэдэн их наядаар нь идсэн хулгайлсан гээд УИХ дээр гишүүд маань өөр хоорондоо хэрэлдээд байдаг юм билээ

  • З
    Зочин

    Цэрэг Арми Эх орон гэдэг этгээдүүд л хамгийн их хулгайч байдаг гэдэг энэ дээ

  • Х
    Хфактор

    Шал инээдтэй юм их наядаар нь шууд хулгайлдаг улс төрч хулгайч нараа шиитгээчээ