Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой АНУ дахь тансаг хаус, үл хөдлөхүүд

Улс төр
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин 55 сек
80
legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/origin.jpg

Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх оффшор бүс дэх компаниуд болон мөнгө угаалтын талаар энэ долоо хоногт өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс баримтууд дэлгэсэн билээ.

Тус нийтлэлд, Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээлэл ил болжээ. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна.

Тэгвэл уг баримтад  үндэслэн Ерөнхийлөгчийн хамаарал бүхий АНУ дахь үл хөдлөхүүдийг хайж үзлээ. Энд гурван үл хөдлөхийн хаягийг зарласан байгаа юм.

Вашингтон хотод байх тансаг орон сууц

1. АНУ-ын Вашингтон хот, Брамблетон 42574 тоот- Зах зээлийн үнэлгээ нь 840.000-890.000 ам.доллар буюу 2.5 тэрбум орчим төгрөг

legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/1-5.jpg legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/1-2.jpg legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/1-1.jpg

Энэхүү байшин нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ах Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр бүртгэлтэй аж. Хайж үзэхэд ойр хавийн ижил төстэй байшингуудын өнөөгийн үнэлгээ 840.000-890.000 ам.долларын ханштай юм байна. Эдлэн газартай, хоёр давхар хаус аж.

legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/1-3.jpg legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/1-4.jpg

Нью Йоркийн Ниагара дахь үл хөдлөхүүд

2. АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын 818 тоот- Зах зээлийн үнэлгээ нь 63.200 ам.доллар буюу 180 сая орчим төгрөг.

3. АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын 822 тоот- Зах зээлийн үнэлгээ нь 86.200 ам.доллар буюу 245 сая орчим төгрөг.

legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/2-2.jpg legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/2-3.jpg

Дараагийн хоёр үл хөдлөхийг “Түмэн хишигтэн” компаниараа АНУ-йн Нью Йорк мужийн Ниагара хотод хэдэн гар дамжуулан худалдан авсан нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс гарч ирсэн гэдгийг дурджээ. Нэг замын хоёр талд зэргэлдээ хоёр газар бөгөөд нэг нь барилгагүй хоосон газар бол нөгөө нь нэг давхар барилгатай юм байна.

Уг барилга нь 1946 онд баригдсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед хүмүүст олон жаргалтай дурсамжийг өгсөн газар гэж хотын иргэд нь үздэг учраас 2019 онд уг барилгыг нураалгахгүй хэмээн эсэргүүцэж байжээ. Хотын захиргаа уг барилгыг нураах шийдвэр гаргаагүй хэмээн мэдэгдсэн ч үүнийг эзэмшиж буй MATC компани үүний эсрэг зарга үүсгэсэн байна.

MATC компани нь 2014 оны хоёдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.доллар АНУ-д угаасан үйлдлийн холбогдогч гэдгийг www.truthfinder.com оос илрүүлжээ.

legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/2-4.jpg legacy:hereglesen zurag/tsedka surw/еөк/yuk/2.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн5 жил өмнө

    Шалихгүй л амбаар бн шд. Монголд ийм амбаар зөндө бн

  • Т
    тэнгэрийн хүү5 жил өмнө

    Женко бол олон үйлдвэртэй олон ажлын байр гаргаж олон хүний амьдралыг шийдэж яваа хүн. Энэ зэргийн бизнестэй хүнд ийм юм байлгүй яахав. Харин огт ажил хийж байгаагүй хүмүүс улс төрчид жишээ нь Элбогдорж Хурц Дорлигжав Баяр Сайханбилэг Баярцогт гээд л төрөөс тэрбумтан болсон олон хүн байна. Хүмүүс минь юмны наад цаадхыг бодож сэтгэгдэлээ бичвэл яасан юм. Зүгээр улс төрийн зорилготой сэвээд байгаа юм бишүү.

  • Б
    Би яаж мэдхийн5 жил өмнө

    ЧИНГИСЫН хөшөөг төрд авах хэрэгтэй тэр мэдээж төрөөс хусаж байж таараа

  • З
    Зочин5 жил өмнө

    Дэлгэрсайханы офшшорыг Цэрэн илчилсэн яасан бэ

  • А
    Ахмад5 жил өмнө

    Энэ төрөөс тэрбумтангууд олноор төрж байхад тэтгэвэрийн доод хэмжээ 800 мянга байх бүрэн боломжтой бна

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ төрд байгаа хүмүүсээс хулгай хийгээгүй хүн олно гэвэл бараг олдохгүй дээ Саяаар уу тэрбумаар нь уу л гэдэг байна

  • З
    Зочин5 жил өмнө

    Женкогийн үнэн төрх нь энэ дээ. Монгол ялжээ.

  • И
    иргэн5 жил өмнө

    За за