“Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/NewFolder/aayyay.jpg

Цагдаагийн байгууллагаас энэ оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бамбарууш буудаад нүгэлтээ хог вэ

  • З
    Зочин

    Ийм шунал маш том нүгэл болно. Бамбарууш шиг үр хүүхэд байдаг биз. Тэд нарт нь хариу нь тусаж баларна даа. Ээ ча вас.

  • З
    Зочин

    Амьтны гол таслах юун сайхан бдаг бнаа. Тэгээд бүр нялх амьтныг алаад. хуулийн байгууллагад буруутай хүнд хатуу хариуцлага ногдуулаасай