Өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сар хүртэл сунгах эсэхийг шийднэ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/уих.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар өнгөрсөн ням гарагт Улсын онцгой комиссоос гаргасан хэд хэдэн саналыг хэлэлцэх юм. Тухайлбал:

Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзсэн юм.