ТАНИЛЦ: МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой 10 гишүүн

Улс төр
Б.Цэдэвсүрэн
Унших: 3 мин 23 сек
230
legacy:өндөг/tog/120506826_979860999217431_5516226304686136323_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөө жил болно. УИХ-д суудалтай дөрвөн намаас төлөөлөл нэр дэвшиж дараагийн Ерөнхийлөгч тодрох билээ. МАН-ын 100 жилийн ой тохиож буй тул тэд Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр ач холбогдол өгч, ялагдал хүлээхгүй хэмээн үзэж байна. Тийм ч учраас анх удаа намынхаа лидерүүдийг судалж, сунгаа явуулсны дүнд нэр дэвшигчийг тодруулахаар шийдвэрлээд байгааг эх сурвалж хэллээ. Тэгэхээр МАН хуучин жаягаа эвдэж, олон нэр дэвшигчийг өрсөлдүүлэх нь тодорхой боллоо.

“Монголын Үнэн” сонинд УИХ-ын гишүүн Сү.Батболд өгсөн ярилцлагадаа “МАН  100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга  нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэв. “Монголын Үнэн” сонин МАН-ын бодлогын талаарх асуудлыг ул суурьтай, намын бодлогоор дугардаг. Тэгвэл энэхүү ярилцлагаас Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нь гэсэн таамаг төрж байна.

legacy:BBB/11/Сү.Батболд.png

УИХ-ын гишүүн С.Батболд: 5 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. МАН-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар томилогдон ажиллаж байсан.

Гэсэн хэдий ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн өмнө намын нөхөддөө хоёр үзүүртэй, битүү хатуу үг хэлсэн аж. Түүний хэлсэн үгнээс харахад дэвшихгүй гээгүй ч дэвшинэ хэмээн хэлээгүй байна. Учир нь тэрбээр цар тахлын үед Засаг тогтвортой байх нь чухал хэмээн хэлсэн ч манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой гэсэн байна.

legacy:BBB/11/Хүрэлсүх.png

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Мөн оны өмнө “Монголын үнэн” сонины 100 жилийн ойн тусгай дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зургаан хүнийг цохон нэрлэж байсан. Тэрбээр “Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэжээ.

legacy:BBB/11/занданшатар.png

УИХ-ын дарга Г.Занданшатар: 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байна.

legacy:BBB/11/Нямдорж.png

Ц.Нямдорж: УИХ-ын гишүүнээр 7 удаа сонгогдож байсан. УИХ-ын дарга, дэд дарга, Хууль зүйн сайдаар гурван удаа томилогдон ажиллаж байсан. 

legacy:BBB/11/энхтүвшин.png

Ө.Энхтүвшин: УИХ-ын гишүүнээр 5 удаа сонгогдож байсан. ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ы сайд, Шадар сайд, МАН-ын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байсан. 

legacy:BBB/11/Сарангэрэл.png

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 3 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, БОАЖ-ийн сайдаар томилогдон ажиллаж буй.

Түүний нэрлэсэн эмэгтэй кандидат нь УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл болох нь намын бүлгийн хуралдаан дээр тодорчээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан туршлагатай нэгэн. Түүний хувьд дахисан ч яах вэ гэсэн саналтай байгаа аж.

legacy:BBB/11/Бат-Эрдэнэ.png

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 5 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Батлан хамгаалахын сайдаар сонгогдон ажиллаж байсан. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа нэр дэвшсэн.

Эдгээр долоон нэр дэвшигч дээр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар намын лидерээр нэрлэгджээ. Тэднийг судалж, гишүүдийн санал хурааж, социологийн судалгаанд үндэслэн нэгийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх шийдвэрийг МАН-аас гаргаад байгаа юм байна.

legacy:BBB/11/Н.Энхболд.png

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 6 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. ЗГХЭГ-ын дарга, Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын дэд дарга, МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байсан.

legacy:BBB/11/лүндээжанцан.png

Д.Лүндээжанцан: 1990-2020 хүртэл 30 жил УИХ-ын гишүүнээр ажилласан. УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан.

legacy:BBB/11/Мөнх-Оргил.png

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 4 удаа УИХ-д сонгогдсон. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдын ажлыг хоёр удаа, Хууль зүйн сайдаар сонгогдон ажиллаж байсан.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    туул2021/01/10

    хүрэлсүхээс бусдыг нь сонгохгүй

  • Z
    Zochin2021/01/10

    Eoo 😄😄 araich dee. Yun shunal batbold shulam saraa menget zunug shar semj enhtuwshin bee araich dee hahah. Bat.tulga hamaagui deer

  • H
    Haramsal2021/01/10

    Tegeed eden dotor boloh hun bna gej uu. Bugd haraa taniulsan hudlaa hutsdag nohoi hulgaich luuvarchin aluurchin bna daa. 90 jil zasag bariad yu buteev hiiv ard tumeniig yaduuruulsan huvaasan goridson buhimdsan amidrald bailgalaa boloo yum bishuu.Bid ur huuhdee tarai alduulahgui erh chuluutei sain saikhan amidruulmaar bna. Bi duurch ur huuhedee bodoj bna. MAN daranguilald boolchlold uldeemeergui bna. Uhej dakd oroosoi...

  • Б
    Бат өлзий2021/01/10

    За өнгөрсөн сонгууль ард түмэн хүрэл сүхээс шудрага нийгэмийг хүсэмжлэн ман нам олонхи болсон гэж ойлго одоо ч шудрага ёсыг хүлээсээр л байна. Гэтэл одоо e.со.д хүрэл сүх л жаахан үзэх магдлалтай харин хүрэлсүхийг орлох ард түмний хүлээлт амлалт хэнд очих вэ энэ хамгийн чухал даа

  • A
    Arwan baydiin Erdenebat.2021/01/10

    Halhuud urwagch doo.. Nyamdorj ni arai deer. Yadaj ene amidrah gej yadaj yawaa heden muusain bayduudaa hulgain hergeer yaran shorond hataachihgui l bhda

  • Д
    Дорж2021/01/10

    МАН- д хүн байхгүй ээ. Баттулгаа л дэмжиж гаргая аа. Нямдорж байхдаа яах вэ дээ. Хамгийн хулгайч хүн шүү дээ. Хүрэлсүх энэ тэр бол ёстой хэрэггүй. Хүн муутай. Өөртөө очков авахын л донтон шүү дээ.

  • З
    Зочин2021/01/10

    Сү Нямка 2 л одоогийн ерөнхийлөгчтэй овоо үзэх байх гэхдээ4хүн нэр дэвших эрхтэй 2017оншиг 1р шууд олонх болж чадахгүй ман АН 2л дахин тунаж барилдах байхдаа

  • Л
    Лхагва2021/01/10

    Нэг нь ч биш

  • З
    Зочин2021/01/10

    МАН дампуурал зарлаж ээ... Энэ 10 дотор эгээ л "Энэ шүү" гэх нэгэн ч үгүй юм... Хэрэв Ц.Нямдорж нэр дэвшвэл Монгол улсад минь "КО-19" - өөс илүү аюул нүүрлэнэ... "Сү Ша", бол нутаггүй болгоно. Бусад "Морь зайдалсан толгойгүй ХҮН"- цэрүүд... БОЛГООМЖИЛЦГООЕ. .

  • K
    KOREA2021/01/10

    Khurelsuhiin orond e.s.d hiih huchtei zangaragtai lider baihgui yumuul gej haraad bna

  • B
    Bool2021/01/10

    Батэрдэнэ Хүрэлсүх хоер л байна бусдана хог новш лалар

  • Н
    Нх2021/01/10

    Сарантуя болон түүнээс доошхи нөхдүүд илүү биз дээ

  • H
    Hurelsukh ES - g l demjii daa2021/01/09

    zz

  • А
    Ард олон2021/01/09

    Ингэж жүжиглээд яахав, шууд Хүрэлсүх шүү дээ

  • З
    Зочин2021/01/09

    Энэ хэд дотор бол тэнцэх хүн даан ч алга даа

  • Т
    т2021/01/09

    олигтой амьтан байхгүйл дээ

  • Т
    Төрөө2021/01/09

    Нямдоржтйг дэмж иж байна шудраг ахмад өрөнхийлөгч мөн шүз

  • И
    иргэн2021/01/09

    хэнч биш эднээс гарвал ардчилал үгүй болж дарангүйлал харанхуй нийгэм рүү явна

  • A
    Arai ch dee2021/01/09

    Ugui bailgui. Uurcdiiguu l duviilguj bgaa baih.

  • I
    irgen2021/01/09

    Za bitgii tarhi ugaagaad bai.Nymdorjoos busad n hench bish ahuu.MANd buh erh medel bn.Odoo amidral ymar bolj bn.

  • М
    Монгол хүн2021/01/08

    Та нар л биш шүү.

  • Д
    Дэлэш2021/01/08

    Энд боломжийн хүн огт харагдахгүй байна.Батболд эднээс боловсол чадвараар боломжийн атал дэндүү бохирлогдсон,шүүхэд дуудагдаж байгаа нөхөр.Бусад нь нэрээ татсан нь дээрдээ.Хүрэлсүх хэмжээндээ тулсан.Тэр ард түмэндээ амалсан авилгатай тэмцэх,иргэдийн амьдралыг дээшлүүлэх гол үүргээ биелүүлээгүй.

  • З
    Зарчим2021/01/08

    Урьд нь өрсөлдөөд унасан бол дахин нэр дэвшихгүй бол зөв. Нам дотроо ч, ард түмний дунд өндөр нэр хүндтэй байх ёстой юм.