Техникийн саатлын улмаас гишүүд танхимд хуралдахаар боллоо

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/уих.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаан техникийн саатлын улмаас түр завсарлаад байна. Санал хураах шугам, сүлжээ тасалдсанаас болж танхимд ирээгүй гэрээсээ хуралд оролцож буй гишүүдийг 12:30-д танхимд ирж хуралдахыг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хуралдаан үргэлжилнэ.