Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/МАН.png

МАН-ын Удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргажээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан байна. Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн аж. 

Улс төрийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товложээ. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм. 

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • R
    RS

    МАН- ийн шийдвэрийг буруу гэж үзэж байна. Ийм хүнд үед ард түмний итгэж харж байгаа Засгийн газар шүү. тэвчээртэй байх хэрэгтэй.Ардын нам улс эх орон ард түмнийхээ хүнд хэцүү үед цусаа урсгаж , амиа өгч авч гардаг шүү дээ. та нар шантрах юм бол хэн энэ улс монголыг чинь авч явах болж байна. Барагтай задар ажилаа хий.