Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ерөнхийлөгч 17:00 цагаас ҮАБЗ-ийн шуурхай хурал зарлалаа
10

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар боллоо. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлдэг. Хурал 17:00 цагаас эхлэх юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох тухай дөнгөж сая хийсэн мэдээлэлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг жагсаалд олныг турхирсан гэсэн билээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба



