Ерөнхий сайдыг огцруулахыг УИХ-ын гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/уих чуулган.JPG

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрох асуудлыг хэлэлцэж, чуулганд оролцсон 64 гишүүний 60 нь дэмжив. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр гар өргөн санал хураалт явуулахад 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ.