МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна

Улс төр
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/unnamed.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, огцорсон. Тэгвэл цар тахалтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед Засгийн газар удаан эзгүй байх учиргүй тул одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Үүний дараа МАН-ын бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. 

Намын бага хурлаас олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын чуулганд санал болгох юм. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлана. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдрийн дотор багтааж дараагийн Ерөнхий сайдыг томилох аж. 

Шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар Засгийн газрын гишүүд тангараг өргөх юм.