УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлалаа

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
40
legacy:Амараа зураг/С.Ганбаатар өлсгөлөн/IMG_3024 copy.jpg

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй өлсгөлөн зарлалаа. 

Тэрбээр өнөөдөр өглөөнөөс эхлэн төв талбайд өлсгөлөн зарлаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байгаа.

legacy:Амараа зураг/С.Ганбаатар өлсгөлөн/IMG_3032 copy.jpg

32 дахь Ерөнхий сайдад нэр тодроод буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюу толгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнг зарлаж байгааг мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна" гэлээ. 

legacy:Амараа зураг/С.Ганбаатар өлсгөлөн/IMG_3026 copy.jpg

Засгийн газраас 2019 оны 12-р сард Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээ хийх үндсэн зорилготой бөгөөд уг ажлын хэсгийг ч мөн ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжилж байгаа юм. Тэрбээр өлсгөлөнгөө сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. 

legacy:Амараа зураг/С.Ганбаатар өлсгөлөн/IMG_3045 copy.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Ганбаатар гишүүндээ талархал илэрхийлье наадуул чинь ядарсан ард иргэдээр туг тахих гээд шоудаад байна шүү тэр Ундармаа Батболд нараас ард түмний мөнгийг авъя эсвэл засаг захиргаа хилээр гаргачихавуу яах вээ хурдан арга хэмжээ аваачэээ

  • T
    Ts. Gantogos

    Ganbaatar gishvvnee tanid itgej bna shvv ard tvmen chin tuushtai temtseerei amjilt.

  • Х
    хувьсгал

    ядуурал өлсгөлөн баян ядуугийн ялгаа ихэсвэл октябрийн хувьсгал гардаг

  • U
    Unschigch

    Ard irged serj, evlelden negdeesei!