ХЗБХ: "Цалинтай ээж" хөтөлбөр аавуудыг хүйсээр нь ялгаварлаж байна гэж үзлээ

Улс төр
Б.Цэдэвсүрэн
Унших: 3 мин 2 сек
290
legacy:Амараа зураг/С.Ганбаатар өлсгөлөн/27ae937e-12cb-4945-88cb-c22ac461bd67.jpeg

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан боллоо. 

"Цалинтай ээж" хөтөлбөрийн долдугаар сарын 1-нээс зогсоох санал гаргав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. 

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин5 жил өмнө

    энэ лам нарт төсөвлөсөн 12 тэрбумаа болиод ээжүүд өгөлдөө

  • U
    Undraa5 жил өмнө

    Heleh ug alga da idesh uush ni hureltsehgui bga ym bailgui de hiih yma olj ydsan ym be

  • A
    Ariunjargal5 жил өмнө

    Sh chaawaas archaagvi ymnuud yaj ene suudald suutsgaalaadaa ta nar oorsdool ideh gj bgaa biz muusaan shunaltai nowshnuud hariugvi vhleeldee tor ni tolgoigvi boljdee

  • З
    Зочин5 жил өмнө

    Арчаагүй юмнууд

  • Л
    лл5 жил өмнө

    henii tuluu yu hiih gej garsnaa sanaarai ih yum ugj bgaa ch yum shg uhsen

  • З
    зочин5 жил өмнө

    чааваас даа нээрээ ийм юм хасаж танаж байхаар дарга нарын хэрээс хэтэрсэн тансаглалыг хасаж танаач ээ өрх толгойлсон аавууд бас тэтгэмж авдаг биздээ энэ улс оронд чинь шинэ иргэнийг ээж нэр амь насаа золин байж бүтээж өгдөг юм тэр иргэнээр нь ирээдүйд та нар бас мөнгө олно ийм байхад 50к юу юм бээ

  • B
    Bolor5 жил өмнө

    Bas l hutsaj. Chadaj bgaan shuu. Harin ch ehchuud yamar ih uureg huleej amidardagiig medehuu. Yaasan oorsdoo ideh geed tosowgui bolchihson tegeed ideh tosowoo burduulj bna uu

  • М
    Монгол5 жил өмнө

    Шшш чааваас. Дээгүүр суугаа хэд нь элэгний юм яриад л суух юм. Та нар бидний төлдөг татвараар хэдэн тэрбумаар нь идэж, ууж, гэр бүлдээ хэдэн тэр бумаар нь тансаглуулж амьдруулж байж нэг муу 50.000 төгрөг өгдөгөө их юм гэж санаа юу? Памперсч авж хүрэхгүйшдээ. Үхсэн нохой. Ард түмэн ядуу зүдүү нь та нарын ханаж цадахгүй , шунхайгаас л болж байгаа . Бүгдийг нь бурхан өршөөг х.... 😡😡😡

  • B
    Bayarmaa5 жил өмнө

    Ta nar tumenee bodoh heregtei korona dalimduulj ar irgedee shulj bn ter ued humuus zugeer bhgui bailguidee

  • X
    Xa5 жил өмнө

    Bas shagaad bai za bid mongo awax bolno

  • X
    Xa5 жил өмнө

    Xutsaad Bai za

  • Б
    Бату5 жил өмнө

    Өөр хасах юм олдохгүй байна уу малууд минь ичээчээ

  • B
    btk5 жил өмнө

    oorsdoo mongogv bhiin zowlon mdkv blhooro olon ym yarij bhiin ene 50k chn zarim aild ayg ih heregte bdgiin shde malnuudaa

  • З
    Зочин 25 жил өмнө

    Арайчдээ аавуудад мөнгө өгч улам Архичин монгол болгох арга юм биздээ.Ээжүүд бид улам л зовох нь дээ.

  • Б
    Б, цэцэг5 жил өмнө

    Hялх хүүхдээ тэвэрээд бид ажил хийх үү тэр тусамаа өрх толгойлсон эцэг эхчүүд хэндээ хүүхдээ орхих юм ажил хиие гээд очихоор нялх хүүхэдтэй биднийг авахгүй авдагчгүй бид тэгэхээр яаж үр хүүхдээ тэжээх юм бэ???

  • Г
    Гэрэлма5 жил өмнө

    Xarinch ene mnguy nemeh heregtei altan deer suusan guilgachid yumdaa hamag alt baylaga ene hedhen gahainuud n hergelched ard irged ni yduu amidarch bn

  • А
    Анхаа5 жил өмнө

    Эрс эсэргүүцэж байна. Энэ 50к чин эхчүүд бидэнд бага гэлтгүй нэмэртэй бдаг нэмдэггүй юм гэхэд битгий ийм өлөн байлда

  • Х
    Хулан5 жил өмнө

    Ажилгүй орлогогүй гэртээ хүүхдээ асраад суудаг эх хүн байна энэ мөнгийг хүлээж хүүхэддэ памперс каш ойр зуурын юмыгн авдаг бага гэлтгүй их нэмэр болдог их хурлын 12 эмэгтэй гишшшд минь ядаж ийм юман дээр эмэгтэйчүүдээ хамгаалад үлдэж болсонгүй юу арайчдээ. Өөрсдөө баян тансаг схан хүүхнүүдэд 50к юуч биш байх л даа

  • О
    ок5 жил өмнө

    юу гэээд мэдрэлтэээд бгааа хар хүүрнүүд вэ ингэх юм бол жинхэнэ ээжүүд та нартай алалцана гэж мэдээрэй

  • Y
    ydam5 жил өмнө

    uur hiih yum oldogvil yum bhdaa harinch nemeer bhadchin nyalah vrseesee svvnii mungu harmalhiimdaa

  • Y
    ydam5 жил өмнө

    bvvr uur hvrmeer yum hiihiimaa ene tenegvvd

  • N
    Nomin5 жил өмнө

    Hutsdag novshnuud ve ajilaa hiij chadahgui bj hoolgui huuhduud zondoo bgaa oorsdoosoo hasaach ta nar

  • A
    Amgalantuul5 жил өмнө

    Boli do ta hed

  • Ө
    Өлзий5 жил өмнө

    Зх нээх их мөнгө өгч бгаа ч юм шиг 50 өгч бгаа байж бас тэрийгээ цалинтай ээж гэх штг үхсэн ац

  • Г
    Ганаа5 жил өмнө

    өөр хийх юм олддоггүй юм байх даа

  • Н
    Наараахай5 жил өмнө

    Үхэцгээ

  • Z
    Zochin5 жил өмнө

    Tegvel zuvhun emegtei hu huuhed turuulehiig boliulay...ene ch bas huiseer yalgavarlaj baina...aav nar huuhdee eeljilj turuuleh heregtei...

  • Z
    Zochin5 жил өмнө

    Buuur hiih yumaa olj yaddiimu haashaaan. Huuhed turuullee gej busad uls ornuud manaih shig baga tetgemj ugduggui l bh shu!!! Tegwel turuud shuud ajillah nuhtsuliig ni burduuleed ugchihuuch!!! Argagui l huuhded eelgui uls oron bolood bh yumaaa!!!

  • P
    puujee5 жил өмнө

    zl tanar glgnuudee