С.Ганбаатар: Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гэнэ, тэр дараагийн ажил

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
40
legacy:Амараа зураг/С.Ганбаатар өлсгөлөн/IMG_3024 copy.jpg

УИХ-ын гишүүн Ц.Туваан төв талбай дээр өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"Оюутолгойн ажлын хэсэгт сөрөг хүчнээс бид оръё. Дээрээс нь таныг урьсан учраас та орно. Би хуулийнханд хэлээд сөрөг нэхэмжлэлийн шоглоом, загвар маягийн зүйлийг гаргая. Түүн дээр би тантай санал солилцъё. Ийм байдлаар сөрөг нэхэмжлэлээ гаргаач гэдэг дээр нийлье" гэлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Маргааш 11 цагаас өмнө уулзаж энэ асуудлыг шийдье. Намайг дэмжиж байгаа хүмүүстээ талархаж байна. Өнөөдөр нам хамаагүй. Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гэнэ, тэр дараагийн ажил. Хамгийн гол ажил бол Лондонгийн, Нью-Йоркийн, Хонг Конгийн шүүх дээр Монгол улс ялаад Оюутолгой 400 тэрбум долларын баялгаа өөрсдөө мэддэг болъё. Авлига өгч, авсан тэр царцаасан мөнгийг буцаагаад Монголдоо оруулж ирье. Үүний төлөө нэхэмжлэл явуулаач гэж байгаа юм. Өөр юу ч нэхээгүй" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    ttt

    unenee l helj, neeree l daraagiin ajil ni ... hehehe

  • Z
    Zochin

    Olon talaas ni dotroo, hantsuidaa l yarih yostoi yim bish uu. Gehdee ard tumenee gesen uram zorigt ni talarhaj baina. Tanhimdaa l yarival yamar ve?!

  • З
    Зочин 2

    Болж байна 1нч гэсэн.

  • R
    RS

    Эрхэм гишүүн та үнэхээр л оюу толгойн ордын тухай монголн ард түмний төлөө зөв зүйтэй гаргалгааг гаргаж улс түмнээ хохирол өр төлбөргүй болгоё гэж байгаа бол ийм утгагүй нэр хүндгүй арга хэрэглэж нэр хүндээ унагаах нь юу вэ? Та бол дөнгөж улс төрд хөлд орж байгаа амьтан биш шүү. Таныг монгол улсын Улс төр нийгэмийн зүтгэлтэн гэж үзэх боломжтой гэж бодох юм.Учир мэдэхгүй хүүхдэд хутга бариулчихсан юм шиг л байх юм одоо болио.Утгагүй үйлдэл чинь гадниханд өгөөш болж байНА.