ТАНИЛЦ: Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Улс төр
С.Хонгорзул
Унших: 1 мин 44 сек
20
legacy:hereglesen zurag/Л.Оюун-эрдэнэ.jpeg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа өнөөдөр УИХ-д хүргүүлсэн гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

Санал хураалтаар чуулганы хуралдаанд гишүүдийн 87.9 хувь нэр дэвшигчийг дэмжсэн тул Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг баталсанд тооцлоо. Өмнөх Засгийн газрын гал тогоо буюу Хэрэг эрхлэх газрын даргаар 2019 оноос хойш ажилласан Л.Оюун-Эрдэнэ нь Монголын шинэ залуу улстөрчдийг манлайлагчдын нэг бөгөөд 2015 онд АНУ-ын Харвардыг их сургууль төгссөн юм. Тэрбээр Монголын улс төр, эдийн засгийн хүнд хэцүү, “COVID-19”-ийн сорилтод орсон, Оюутолгой төслийн гэрээг сайжруулах хэлэлцээрийн үед Засгийн газрын тэргүүнээр томилогдож байна.

Л.Оюун-Эрдэнийн намтар:

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй.

Боловсрол:

1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль

2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч

2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч

2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр

Ажлын туршлага:

2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал

2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга

2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Боловсролгүй Долоолтын мастер Бөгс долоогч. Бэрс гсэн сургуулийг Яг харвард Хүлээн зөвшөөрөөч Битгий худлаа курст суугаад Харвард төгссөн гэж битгий ярь Онигоо минь Хурдан зайлаарай. Удахгүй чамайг зайлуулнаа Эргүү хамраараа ярьсан бөөрөнхий хэлтэй амьтан минь

  • З
    зориг

    амжилт хүсье