С.Чинзориг: А.Ариунзаяа сайд фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
50
legacy:Амараа зураг/С.Чинзориг.jpg

УИХ-ын ээлжит намрын чуулганы хуралдаан болж байна. Хурлаар шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч удаа хатуухан үг хэлээгүй. Залуу хүн сураг гээд нэлээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажил, орлоготой болгох асар олон ажил бий. 150 мянган ажлын байр бий болгох, ядуурлыг хоёр дахин бууруулах гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон. Энэ рүүгээ одоо ормоор байна. Бодит ажил руугаа ормоор байна. Зургаан сар би таныг ажиглалаа. Төрийн албан хаагчдыг халж, солино гээд бужигнуулаад байдгаа болимоор байна. Энэнээс өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл цаашдаа хатуу шаардлага тавина. Хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавина гэдгийг хатуу анхаарч ажилламаар байна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    Чинзориг гуай

    Сайд байхдаа Орон гэргүй болсон иргэдийг нийгмийн халамжинд хамрагдах боломжгүй болгосон

  • А
    Ахть

    Тэтгэвэрийн 7 - н жилийн гай чинзориг муухай хохироосондоо чи!

  • Б
    Баясаа

    Зөв шүү энэ эмэгтэй арай биш дээ ардын нам ийм ч болчих гэж дээ

  • З
    Зочин

    Өөрөө багагүй хугацаанд энэ ажлыг хийсэн.Үй олон ажлын байр нэмэгдүүлэх боломж байсан.Нэмэгдсэн нь юу л бол доо.Энэ эмэгтэй эхэлж л байна.Хийх байх гэж найдаж байгаа шүү.

  • И
    иргэн

    Зөв ийм шударга ил тод үнэн шаардлага заримдаа дутаад байгаа юм.