ЗГ: 14 салбарын ажилтан, албан хаагчид шинжилгээний бичиггүй зорчиж болно

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/maro/зг оюун-эрдэнэ.jpg

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилтан албан хаагчид хөдөлгөөнд оролцож байгаа.
Эдгээр иргэд ажлын үнэмлэх болон тодорхойлолт зэргийг биедээ авч явах юм. Харин өчигдрөөс цагдаагийн байгууллага пср шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн. Тэгвэл энэ мэдээлэл ташаа байсныг Засгийн газраас залрууллаа. ПСР шинжилгээний бичиггүй ч зорчиж болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.