Энэтхэг улсаас илгээсэн вакциныг Монгол Улс хүлээн авлаа

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/гарчээ вакцин.jpg

Энэтхэг улсын илгээсэн 150.000 тун AstraZeneca вакциныг Монгол Улс хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж, хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр /2021.02.22/ "AstraZeneca", "Pfizer" вакциныг авчирсан бол маргаашнаас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын ажилчдыг вакцинжуулж эхэлнэ.

legacy:Амараа зураг/maro/вакцин.jpg

БНЭУ-аас Монгол Улсад 150 мянган тун вакциныг үнэгүй өгч байна

Одоогоор ДЭМБ “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca”  гэх гурван төрлийн вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа.  "Pfizer" вакциныг АНУ, ХБНГУ-ын эрдэмтэд хамтран бүтээсэн бол “Moderna” вакциныг “Moderna” компани АНУ-ын NIH дээр боловсруулсан, харин "AstraZeneca” вакциныг Оксфордын их сургуулийг эрдэмтэд Их Британийн биотехнологийн "AstraZeneca” компанитай хамтран боловсруулсан юм. "AstraZeneca”-гийн вакциныг үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрлийг БНСУ-ын SKBio, Энэтхэгийн Serum Institute авч, үйлдвэрлэж байгаа.

legacy:Амараа зураг/maro/замдаа вакцин.jpg

-70 градуст хадгалдаг Pfizer-ийн вакциныг БНСУ-аас 125 мянган хүн тунг өнөөдөр /2021.02.22/ хүлээн авлаа

Иргэдийн 40 хувийн вакциныг Засгийн газар өөрийн хөрөнгөөр буюу 226 тэрбум төгрөгөөр худалдан авна. Тухайлбал, -70 градуст хадгалдаг Pfizer-ийн вакциныг БНСУ-аас 125 мянган хүн тун буюу 62 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг өнөөдөр авчрах юм.