СУРВАЛЖИЛГА: БЗД-т “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний сорьц дуусч, шинжилгээ өгөөгүй иргэд бухимдаж байна

Нийгэм
Б.ЦэдэвсүрэнУнших: 3 мин 34 сек
70
legacy:Tsedka zurag/New folder/73.jpg

-БЗД-ИЙН 10 ДУГААР ХОРООНД Л ГЭХЭД ӨНӨӨДӨР 200 СОРЬЦ Л ИРСЭН ГЭВ-

Нэг хаалга-Нэг шинжилгээг дүүрэг бүрт хийж буй. Шинжилгээний сүүлийн өдрүүдэд БЗД-ийн өрхүүдээс шинжилгээ авч байгаа. Гэтэл 21, 22-ны өдөр уг дүүргийн иргэдээс шинжилгээ авна хэмээн зарласан ч өнөөдөр ихэнх хороонд шинжилгээ авахгүй байгааг иргэд хэлж байна.

Шинжилгээ өгч чадаагүй, хоцорсон, хаана нөхөж өгөхөө мэдэхгүй байгаа иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна

legacy:Tsedka zurag/New folder/780-1613874641нэг-хаалга.jpg

Иргэн М: Шинжилгээ өгөхөөр очтол хоцорсон байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь “Дараа хаана очих юм, очоод өгье” гэхээр мэдэхгүй гэж хэлээд явчихсан. Ер нь, наад явуулын шинжилгээний багийн хүмүүс чинь иргэдээс шинжилгээ авах сонирхол байгаа юм уу. БЗД-ийн Засаг дарга болохоор дүүрэгтээ мундаг зохион байгуулах юм яриад байсан яасан вэ. Долдугаар  хорооны хоёрдугаар байрны гадаа шинжилгээний автобус ирчихээд хэлээгүй явсан шүү.

Иргэн Д: БЗД-ийн 13 дугаар хорооны иргэдээс өчигдөр дутуу шинжилгээ аваад явчихсан. Аваагүй өрхүүд зөндөө үлдлээ. Нөхөж хурдан авмаар байна шүү. Төрөөс хоёр саяхан хүнээ шинжилгээнд хамруулах төсөв мөнгөө олигтойхон гаргахад яадаг юм бэ. Өрхөөс 2-3 хүн ажил сургуульд явж нийгмийн харилцаанд орлцож байгаа. Бүгдийг нь шинжилгээнд хамруулах хэрэгтэй.

Иргэн А: Би БЗД-ийн долдугаар хорооны иргэн байна. Худлаа оромдсон юм хийж байна. Хаана шинжилгээ авч байгаагаа хэлэхгүй. Хайж хайж олоод очихоор “Сорьц дууссан” гээд яваад өглөө. Бүтэн өдөржин шинжилгээ авна гэж бодсон ч 13 цагт сорьц нь дууссан гэж байна. Муур хулгана шиг хөөцөлдөх шахуу л юм боллоо. Ер нь нэгэнт хөл хориод иргэдээс шинжилгээ авч байж авч чадах хэмжээгээрээ авчихвал яадаг юм бэ. Маргаашнаас хөл хорионы дэглэм цуцлагдахаар шинжилгээ өгөөгүй, халдвартай хүмүүс нь халдвараа тараагаад л явна шүү дээ. Ийм хоёрын хооронд ажил хийсний нэмэр гарахгүй.

Иргэн Б: Энэ шинжилгээ авах үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд хангалтгүй, үр дүнгүй ажил болох шиг боллоо. Учир нь, нэг өрхийн хэдэн ч хүн шинжилгээ өгч эрүүл гэдгээ мэдсэн байлаа ч нэг ч хүн нь шинжилгээ өгөөгүй өрхийн гишүүдийн дунд халдвар тээгч байвал маргаашаас эхлээд тараана гэсэн үг. Тэгэхээр иргэд минь энэ төр засаг УОК-ын ажилд найдаж тайвшралгүй өөрсдийгөө л хамгаалж болгоомжтой байх хэрэгтэй байна даа.

Иргэн Н: Өрх бүрээс шинжилгээ авна гэж холион бантан болж байна. БЗД-ийн Онцгой комиссоос хоёрдугаар сарын 21-нд шинжилгээ авна гэсэн хуваарь гаргасан байхад хороо, хэсгийн ахлагч нь 22-нд авна гэсэн хариу өгсөн. Гэтэл өнөөдөр цуцлагдсан гэсэн хариу өгөөд иргэд шинжилгээ өгч чадахгүй байна. Маргааш ажил эхлэх гэж байхад шийдтэй хариу ч өгчих хүн алга.

БЗД-ийн 10 дугаар хорооны ажилтан: Манай хороонд өнөөдөр 200 сорьц л ирсэн

Энэ талаар 10 дугаар хорооны ажилтнаас тодруулахад “Өчигдөр манай хороонд л гэхэд таван автобус ирж шинжилгээ авсан. Нэг автобус нь 300 хүнийг шинжилгээнд хамруулсан. Гэтэл өнөөдөр манай хороонд 200 сорьц л ирсэн байна. Нэг хашаанд гурван айл амьдарч байгаа бол төлөөлөөд нэг л хүн өгөх ёстой байсан. Гэтэл айл бүр нь шинжилгээ өгсөн, нэг өрхөөс хэд хэдэн хүн өгсөн зэргээс болоод сорьц нь дууссан гэсэн. Үүнд хяналт тавьсангүй гэж хорооны ажилтнууд зэмлүүлж байна. Огт шинжилгээ өгөөгүй үлдсэн айлууд бий. 200 сорьцоороо тэдгээр айлаас шинжилгээ авмаар байна. Гэтэл иргэд шинжилгээгээ өгмөөр байна гэж их хандаж байна” гэсэн юм.

legacy:Tsedka zurag/New folder/602e12a55839b.jpeg

Н.Баярмөнх: Өнөөдөр дүүргийн хэмжээнд самналт хийж байна

БЗД-ийн Засаг дарга бөгөөд дүүргийн онцгой комиссийн дарга Н.Баярмөнх мэдээлэл хийж “21, 22-ны өдөр дүүргийн нийт 45800 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байсан ч 21-ний өдөр 50700 иргэнээс шинжилгээ авсан. Дүүргийнхээ 104 мянган иргэнийг хяналтдаа авахын тулд дахиад огт шинжилгээ өгөөгүй өрхийн 5000 гаруй иргэнээс шинжилгээ авах шаардлагатай. Тиймээс 22-ны өдөр самналтын үйл ажиллагааг зохион байгуулж, тэдгээр өрхүүдээс шинжилгээ авна” хэмээн ярьсан юм.

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс бүртгэлийн систем нэвтрүүлж шинжилгээнд хамрагдсан иргэд, өрхийн судалгааг гаргажээ. Гэтэл зарим хороонд нэг хаяганд 10-20 иргэн бүртгэгдсэн байгаа учраас бүртгэлийн багийн ахлагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга Ч.Мэндсайханаар ахлуулсан баг тодруулга хийж, алдаа мөн эсэх, ямар учраас иймэрхүү зүйлс болж байгаа талаар судалж байгаа юм байна. Тиймээс асуудлыг яаралтай залруулж энэ сарын 8-наас хойш шинжилгээ огт өгөөгүй, өрх, иргэдийн мэдээллийг цуглуулж шинжилгээнд хамруулахаар бүртгэлийн баг хороодод ажиллаж байгаа аж.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Яг үнэнийг хэлэхэд Баянзүрх зохион байгуулалт маш муу байсан худлаа сошиалаар нээх их юм хийсэн мэтээр сэвээл байсан дарга нь сайн ярьдаг л хүн байлээ.

  • U
    Unurjargal5 жил өмнө

    Bzduureg 3horoo 26bair manai bairnaas hajuu bairnuudaas gants ch shinjilgee avaagui. Uguy gd zalgahad iishee zalga tiishee zalga gd 8n dugaarluu zalgaad zaginuulaad duussandaa.

  • И
    Иргэдийн дунд хариуцлаггүй хүмүүс маш их5 жил өмнө

    Урьдчилан бүртгэл авхад оршин суугаа хаяган дээр нь өөр айл сууж бх мэдээллээ өгхөөс дургүйцэж төвөгшөөх.өглөө 10 цагт шинжилгээ авна гээд гудамжаар явж зар өгөхөөр ориллоо хашигарлаа хүний эрх гэж элдвээр загнана ямар ч очер дараалал үүсээгүй цагтаа ирээгүй бж дараагийн байрлалд шилжсэн хойно орой алга болчихлоо явчихлаа гэж гомдоллоно дураараа харьцаагүй илгэд олны дунд цөөнгүй л бх юм үүрэг гүйцэтгэж бга хүмүүст амаргүй гэдгийг бас бодолцвол

  • Б
    Баяраа5 жил өмнө

    Нэг айлаас 4 хүн өгч байсан

  • Z
    Zochin5 жил өмнө

    bZD c shunjilgee avna gj ectoi gurildcn da 12 tsg gehd 84 r cyrguuli dr ochihod corits duucn gd dahij avaagui zugeer l ng ajil hiicn dur uzuulchih shug bolloo

  • Э
    Энхтуяа5 жил өмнө

    Ямар ч амралтгүй тасаралтгүй явж гэрээс чинь авч байхад,,, мөн самналт хийж авна гэсэн шүү дээ ,,, гэтэл янз бүрийн юм бичихээ болимоор юм ирсэнгүй хойноос хөөгөөд гүйцэхгүй бна ч гэх юм буян юм даа

    • Х
      хариулт5 жил өмнө

      зохиож бичээгүй, хүмүүсийн сэтгэгдлийг л бичсэн байна шд... өөрөө янз бүрийн юм бичиж суухаа болиоч. хийх ажилгүй юм уу хаашаа юм