Ц.Оюунгэрэл АН-ын даргад хүч үзнэ гэв

Улс төр
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Tsedka zurag/152698483_3583825671715836_178847356999688673_o (1).jpg

"АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж, намын даргын сунгаа болох өдрийг албан ёсоор товложээ. Аль 2020 оны 6 сарын 25-нд намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн найз Оюунгэрэл Цэдэвдамба -ынхаа "уяа сойлго"-ыг тааруулах цаг одоо л ирлээ. Гал морин жилтэй хүн хийморьтой хурдлах байхаа" хэмээн Ц.Оюундарь фэйсбүүк хуудсандаа бичжээ. 

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдээд байсан АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Ардчилсан Намын даргын сунгаа товлон зарлагджээ. Бүртгүүлэх өдөр болоход очиж нэр дэвшихээ дахин илэрхийлнэ гэж бодож байгаа..." хэмээн бичжээ. 

АН-ын даргын сунгааны тов ирэх сарын 25-нд зарлагдаад байгаа юм байна.