Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг суллахаар боллоо

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:post/111111111.jpg

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргасан байна. 

Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус, тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.  Энэ үеэр шүүхээс хурлын шийдвэрийг танилцуулахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэнд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ танилцуулж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан байна гэдгийг дээд шүүх тогтоосон ч үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн нь багагүй маргаан дагуулсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийн 18 хавтастай материалыг прокурор руу шилжүүлэхээр гуравдугаар сарын 1-нд албан тоотоор Нийслэлийн прокурорын газарт /НПГ/ ханджээ. Гэтэл НПГ-аас “Улсын Ерөнхий прокуророос чиглэл ирсэн, битгий аваарай” гэх шалтгаанаар хүлээж аваагүй аж. Гэхдээ өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт дээрх хүмүүсийг суллах эсэх хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгчдийн хүсэлтээр ахин хэлэлцэж суллахаар шийдвэрлэжээ. 

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Р
    РС

    Сэлэнгэ нутгийн зөвлөл РС • 3 сарын 3. 12 цаг 50 минут Үнэн ялна гэж энэдээ.Төр түмэндээ буруу санаагүй Улс эх орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Сэлэнгэ нутгийн хүү Монгол улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат шудрага бусыг ялан дийлж гараад ирлээ.Сэлэнгэчүүд бид баяртай байна гутрах нэг өдөр байхад баярлах нэгэн өдөр байдаг л юм байна.Бид хүүдээ итгэдэг. Ж Эрдэнэбат бол Монголын төрд Сэлэнгэчүүдийнхээ найдвартай төлөөлөл юм. Өргөн олон Сэлэнгэчүүдийн ажил амьдрал хөгжил дэвшил энэ хүнтэй холбоотой.Тийм ч байсан Ийм ч байх болно. МАН 100 жилийн өмнө манай аймагт байгуулагдсан.Аугаа.