АН-ын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлжээ

Улс төр
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Tsedka zurag/New folder/234472-27122018-1545888387-414692674-ardchilsan_nam.jpg

Ардчилсан намын даргын сунгаанд оролцох бүртгэлийг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулав. Тэгвэл тус намын Дотоод сонгуулийн хороонд Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь,  хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нар бүртгүүлжээ.

Намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчид сурталчилгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан намын гишүүддээ хүргэх бөгөөд гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгох юм.

Мөн намын даргын сунгаанд оролцох Дотоод сонгуулийн хороог С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг АН-ын Дотоод сонгуулийн хороо бүртгээгүй юм.