Л.Оюун-Эрдэнэ: Энэ хэрэгт ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин 57 сек
30
legacy:Амараа зураг/maro/оюунэ.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.03.08) хорих 401 дүгээр ангийн харьяа эмнэлэгт ажиллаж байна. Тэрбээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзахаар тус эмнэлэгт очоод буй юм. Уулзалтынхаа дараа дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотойгоор эмэгтэй хүний эрх зөрчигдсөн тохиолдлыг сонсоод ирж уулзлаа. Шүүн таслах үйл ажиллагаа дунд хүний эрх, хууль зөрчсөн зүйл, ТЕГ, ЦЕГ, АТГ, ШШГЕГ–тай холбоотой асуудал гарч байна. Нууцын зэрэгтэй асуудал болохоор бүх зүйлийг ярих боломжгүй. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон зарим зүйлийг тодруулах, хэвлэлийн өмнө нягталж ярих үүрэг байна гэж үзсэн. Зарим шаардлагатай мэдээллийг нууцаас гаргахаар болсон.

Одоогоор Т.Чимгээ таван жил зургаан сар долоо хоног хоригдоод байна. Хэрэв хилсээр эрүүдэн шүүж байгаад, энгийн иргэнд ял тулгасан бол яах вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Шүүн таслах процесс дунд олон зүйл болсон байна. Олон нийтэд ил болсон хэсгийг дурдъя. Хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессэж бичиж, дарамталсан зүйл байгаа. Мөн хүний цогцос гэрт нь аваачсан зүйл байсан. Хуулийн нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах бодис уулгасан үед цээжийг нь ил гаргаад, зургийг нь гэр бүлийн хүнд нь явуулсан байна.

Мөн Т.Чимгээгийн охин н.Өнөрцэцэг 2016 наймдугаар сард нас барсан. Энэ хэргийг сэргээн шалгах хэрэгтэй гэж үзсэн. Хэрэг бүртгэлтэй холбоотой зүйл тул үүнээс цааш дэлгэрэнгүй ярих боломжгүй. Шүүхийн гэм буруугийн асуудлыг бус, шүүн таслах үйл ажиллагаа зөв явагдсан эсэхийг ярьж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр хилсээр, эрүүдэн шүүснээс хэрэг хүлээсэн байж болзошгүй Т.Чимгээтэй уулзлаа" гэв.

Мөн "Шүүх ялгаатай байдлаар асуудалд хандаж болохгүй. Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар яригдах болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар, нэр бүхий прокуроруудтай ажилладаг юм байна. Хэдэн жилийн өмнө бид "хонгил" нураах тухай тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа. Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй.

Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүй байх уу гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. Цаашид УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг тавина. Бичлэгийн цаана зөвхөн архидалт болоогүй. Ариг банкийг булааж авах талаар ярьсан" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    "Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй"... энэ үгийг хэлэхийн тулд л очсон юмдаг уу даа

  • Z
    zochin

    nuusaar irsen S.Zorigiig alsan zachialagchiig , chaachdaach nuuna!!! ter said asan Nymdorj yagaad nuuree charuulachgui bna!, chaana bna ESaidaa , ter chun chin yg odoo aluurching chelech estoi!! , ooroo odoo bischgui sonsoj medree biz.

  • Ү
    ҮЛ ТААЛАГЧ

    А.Гансүх гэдэг нөхөр чинь олны өмнө эгц харж байгааг бараг хараагүй, дандаа л толгойгоо унжуулсан, олноос дажсан байдалтай харагддаг. Төрийн томчуул дундаас тэр хүн л бүхнээс нүүр буруулсан шинжтэй бдаг нь сонирхолтой санагддаг. Та нар ер нь анзаардаг уу??? Нэг л сонин дүр зурагтай хүн.