Мартын найманд 253 хүн эрүүлжүүлэгджээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цагдааа.jpg

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр нийт 1716 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Нийт дуудлага мэдээллийн 1536 нь зөрчлийнх бол гэмт хэргийн шинжтэй 43, хулгайн тав, гэр бүлийн хүчирхийллийн 167, согтуугаар автомашин жолоодсон 108, хүний биед халдсан 55,  оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 117 дуудлага мэдээлэл иржээ. Мөн 253 хүн эрүүлжүүлэгдсэн байна.