Өчигдөр 8,110 иргэн коронавирусний эсрэг вакцинд хамрагджээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Amarsaihan/вакцин.png

Нийслэлийн иргэдийг коронавирусний эсрэг вакцинд хамруулах ажил үргэлжилж байна. Хуваарь ёсоор өнөөдөр худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг дархлаажуулна.

Өчигдөр/2021.03.09/ орой 18:00 цагийн байдлаар вакцинжуулалтын байнгын 40 цэгт 8,110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулжээ. Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид, Төрийн үйлчилгээний компанийн ажилчид, Цэвэрлэх байгууламжийн ажилчид, Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид гээд нийт 13,470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байв.

2021.03.09-нд вакцинд хамрагдсан иргэдийн тоо: 

Баянгол дүүрэгт 1,691 иргэн

Баянзүрх дүүрэгт 1,636 иргэн

Сүхбаатар дүүрэгт 1,312 иргэн

Сонгинохайрхан дүүрэгт 572 иргэн

Налайх дүүрэгт 449 иргэн

Чингэлтэй дүүрэгт 360 иргэн

Багануур дүүрэгт 243 иргэн

Багахангай дүүрэгт 40 иргэн

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Өнөөдрийн байдлаар манай улс AstraZeneca вакциныг хэрэглэж байгаа. Нийт 150 мянган тун байгааг 75 мянган хүнд хийнэ. Эрэмбийн дагуу вакцинаа хийгээд явна. Эхлээд AstraZeneca вакцинаа хийгээд, үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийж эхэлнэ хэмээн мэдээлсэн.