Өсвөрийн хүндийг өргөгч тамирчид АНУ-д Дэлхийн аваргын төлөө хүчээ сорьж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/хүндийг өргөгч1.png
legacy:Амараа зураг/хүндийг өргөгч.png

Өсвөр үеийн хүндийн өргөлтийн ДАШТ энэ сарын 9-16-нд АНУ-ын Лас-Вeгас хотноо зохион байгуулагдаж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын хүндийн өргөлтийн холбоо /МХӨХ/-ны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар дасгалжуулагч Х.Одхүүгийн хамтаар АНУ-ын Лас-Вeгас хотноо оролцож байна.

ОУХМ Г.Энэрэл 71 кг-д, Б.Хонгорзул 59 кг-д тус тус өрсөлдөнө. Тэд 17 настай бөгөөд тэдний жинд 13 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнийг дэнслэхээр манай улсаас олон улсын олимпын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.