ФОТО: АН-ын даргын сунгаа эхэллээ

Улс төр
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин 48 сек
00
legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3545.JPG

АН хоёр даргатай байгаа. Нэг нь УИХ-ын гишүүн Ц.Туваан, нөгөөх нь С.Эрдэнэ. УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд өвдөг шороодсон хариуцлагаа хүлээн намын даргынхаа албыг үүрэг гүйцэтгэгчид хүлээж өгсөн С.Эрдэнэ дарга одоог хүртэл зууралдаж, будлиан хутгасаар... 

Ямартаа ч Ц.Туваан гишүүний толгойлж буй АН-ынхан шинэ даргаа тодруулах сунгааг эхлүүллээ. Анх 16 хүн намын даргад өрсөлдөхөө мэдүүлээд байсан ч өнөөдөр дөрвөн нэр дэвшигч мандатаа гардан авсан юм. Харин Ц.Оюунгэрэлийн хувьд сонгуулийн зардал болох 93 сая төгрөгөө аль данс руу хийх эсэхээ шийдэж чадахгүй байсаар бүх зүйл болоод өнгөрлөө. Хэдийгээр нэр дэвшигч М.Тулгат нэрээ татаагүй хэмээн сошиалд мэдээлж байсан ч энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирээгүй. 

АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаагийн зөвхөн нэг асуудал нь Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдэд батламж гардуулах байсан юм. 

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3493.JPG

АН-ын ҮБХ-ны хурал танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар өнөөдөр боллоо.
Намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж байгаа юм.

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3492.JPG

Ковид-19 ийн үед олноор цугларч болохгүй хэмээн УОК-оос үүрэг чиглэл өгөөд байгаа. Тэгвэл АН-ын ҮБХ хурал халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зайгаа барьж хуралдлаа. 

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3499.JPG

УИХ дахь АН-ын гишүүд ҮБХ-ны хуралд оролцож, АН-ын даргад нэр дэвшигчдэд баяр хүргэлээ. 

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3501.JPG

Б.Пүрэвдорж гишүүн хуралд энгийн хувцастай ирсэн учраас тайз руу гараагүй юм. 

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3502.JPG

УИХ дахь АН-аас сонгогдсон эмэгтэй гишүүд

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3507.JPG

БЗД-ийн засаг дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн АН-ын дарга асан АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Пүрэвдаваа 

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3511.JPG

"Тэсо" корпорацийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3522.JPG

UFC группийн ерөнхийлөгч, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3528.JPG

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч асан, АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3540.JPG

Тэдний аль нэг нь АН-ын дараагийн хувь төөргийн зурна.

"Сумтай" тавын дүү нар "Эвтэй" дөрөв

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3555.JPG

ҮБХ-ны гишүүд танхим дүүртэл уухайлж, намын даргын сунгааг эхлүүллээ.

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3560.JPG

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлж, намынхаа гишүүдийг эв нэгдэлд уриалав.

legacy:Tsedka zurag/New folder/АН/IMG_3563.JPG

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын дарга нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардуулсны дараа...