Тусгай зөвшөөрөлгүй нээгдсэн караоке бааруудын үйл ажиллагааг зогсоов

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин 6 сек
00
legacy:hereglesen zurag/НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор.jpeg

Худалдаа үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хийсэн хяналт шалгалтын талаар НМХГ-аас мэдээллээ.

НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор: 

"Хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдсэн хоол, нийтийн үйлчилгээний 3,000 орчим ААН-д НМХГ-ын алба хаагчид давхардсан тоогоор 8,300 удаагийн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд хоол, нийтийн үйлчилгээний 1,175 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 668  зөрчил дутагдал илэрснээс 343-ыг нь газар дээр нь арилгуулжээ. 

Тус өдрүүдэд нийтлэг илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй -45 ААН, байгууллага

Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил- 118 ААН, байгууллага

Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй- 66 ААН,

Тусгай өрөө /VIP/, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй -27 ААН

Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлээгүй- 16 ААН

Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын  дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй -11 ААН

Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон” гэлээ.