Ломбард эрхлэгчид Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүллээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин 1 сек
20
legacy:hereglesen zurag/lom.png

УИХ-ын нэр бүхий гишүүний өргөн барьсан Ломбардын тухай хууль УИХ-аар батлагдаад байгаа. Энэхүү хуулиар 2021 оны долдугаар сарын 1 хүртэл ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, алданги өдөрт 0,2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг долдугаар сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байхаар зохицуулалт хийсэн.

Энэхүү түр хууль ломбард эрхлэгчдийн эрх ашгийг хохироож байгаа тул "Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо"-ноос Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүллээ.

Энэ тухай барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчид:

“Төрөөс ломбардуудыг ашиггүй ажиллах ч биш бүр алдагдалтай ажиллах хууль баталсан. Иймд бид бүхэн шаардах бичиг хүргүүлж байна. Цар тахлын үед хүүгээ бууруулаад 3 хувьд хүргэвэл түрээсээ ч төлж дийлэхгүй нөхцөлд хүрээд байна. Хүмүүс долдугаар сар хүртэл хөрөнгийг нь зарж борлуулахгүйг мэдээд зээлээ төлөхөө больсон.

Ломбардууд хуучин барааны зах зээл дээр ажилладаг тул барьцаа хөрөнгө зарахгүй гэдэг нь шууд алдагдалд ор гэсэнтэй ялгаагүй байна. Жд зүйлсийн ханш өдрөөс өдөрт хэлбэлзэж, буурч байгаа энэ үед зах зээлийн хамгийн бага нэгжид хүнд ачаагаа үүрүүлж байгааш шударга бус гэж бодож байгаа. Одоогийн байдлаар манай улсад 1000 гаруй ломбард ажиллаж байгаагаас 20 хувь нь хаалгаа барьсан байна. Цаашид ч энэ тоо өсөх төлөвтэй байгаа” хэмээв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ЛОМБАРД ҮҮДЭЭ БАРЬВАЛ ЯДУУЧУУД ДУНДЧУУД Л ХОХИРНО ТОМООХОН ББСБ ТЭДНИЙ ТѲЛѲѲЛѲЛ ЭНЭ ХУУЛИЙГ САНААЧИЛСАН НЭГ ЁСОНДОО ТА НАР ҮҮДЭЭ БАРЬ БИД АШИГТАЙ БАЙЯ ГЭСЭН БОДДОГО НЭРТЭЙГЭЭРНЭ ЖИЖИГ ЛОМБАРДУУД 7САР 1 ХҮРТЭЛ ЗОГС ГЭЭД ХЭЛЧИХЭЛДЭЭ АЛДАГДАЛТАЙ ЯВУУЛДАГ ҮЙЛЧИЛГЭЭ ХАА БАЙХАВДЭЭ

  • И
    Иргэд

    Та нар болио.Мөнгө нь савандаа багтахгүй болохоор шуналтаж биднийг дотуур өмдтэй үлдээдэг шүү дээ та нар.Хэн нэгэн мөнгөтэй төрөл,садан,танилуудын тавиул шүү дээ.