Сурвалжилга: Цементний үнэ өссөн үү, буурсан уу

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 2 мин 5 сек
00
legacy:Амараа зураг/100 айл/IMG_3574 copy.jpg
legacy:Амараа зураг/100 айл/IMG_3570 copy.jpg

Хүйтний ам цааш харж хөхүүрийн ам нааш харж буй хаврын цагаар иргэд орон гэрээ засаж тохижуулах, хашаа байшингаа барих, зуслангийн байшингаа “эргэх” ажил ундардаг билээ. Гэтэл цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед барилгын материалын захаар үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн аль зэрэг байгааг сурвалжилхаар 100-айл худалдааны төвийг зорилоо.

Иргэдийн зүгээс барилгын материал худалдаж авахаас илүүтэйгээр “судалж, харж, сонирхож байна” зэрэг хариултууд ажиглагдав. Бараа материал нийлүүлэгч, худалдагч нарын хувьд “сезон”-ы үе эхэлж байгаа учраас юун түрүүнд өргөн хэрэглэгддэг бараа материалын үнэ хөлсний мэдээллийг цуглууллаа.

legacy:Амараа зураг/100 айл/IMG_3576 copy.jpg

Барилгын материалын хамгийн өргөн хэрэглээний түүхий эд болох цементний үнэ ханш өссөн, буурсан гэх олон мэдээлэл иргэдийн дунд үүсээд байгаа аж. Үүний талаар жижиглэн худалдаа эрхлэгчээс тодруулахад “Mак евро цемент”-ний үнэ өнгөрсөн оны мөн үеэр нэг тонн нь 150 мянга орчим байсан бол хил хаагдсаны улмаас 200 мянга орчим болон, зуны УИХ-ын сонгуулийн үеэр 300 мянга хүртэл өсөж олдоц нь ч мөн багассан байна. Харин өнгөрсөн намраас эхлэн үнэ бага багаар буурсаар энэ оны эхэн болоход 200 мянган төгрөг болж одоогийн байдлаар 200-230 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Үнийн энэхүү өсөлтийг жижиглэн худалдаа эрхлэгчид ченжүүдтэй холбон тайлбарлаж байна. “Олдоц бага учир оруулж ирж байгаа ченжүүд нь амандаа орсон үнээ хэлдэг” гэлээ.

legacy:Амараа зураг/100 айл/IMG_3583 copy.jpg

Барилга, байшингийн гадна хэсгийн ажилд гол ашигладдаг түүхий эд болох цементний үнэ ханш ийм байгаа бол дотор засалд хамгийн их хэрэглэгддэг барилгын материал бол ханын цаас аж. Ханын цаасны хувьд материал, өнгө үзэмж, чанар, хэлбэр хэмжээ болон хаана үйлдвэрлэснээс шалтгаалан олон төрөл байна. Тэр бүхнийг харгалзан 10х0.53-тай ханын цаас 7000-60’000 хүртэлх үнийн ханштай байгаа аж. Обой худалдагчаас үнэ ханшны мэдээллээс гадна иргэдийн худалдан авах чадвар аль зэрэг байгаа талаар асуухад “Хүмүүс сонирхож асуух нь их байна. Байшин сав гэдэг чинь обойгоор хүрээлэгддэг болохоор хүмүүс байнга харж, нүдэнд тусдаг зүйлээ авахдаа их л зөвлөлдөж ярилцаж байж сонголт хийдэг юм. Эргэж ирээд авна гэсээр л явж байна даа” гэлээ.

legacy:Амараа зураг/100 айл/IMG_3582 copy.jpg

“Jobi” төвийн худалдаа эрхлэгчид бүгд маск, бээлийгээ зүүн цэнхэр хувцас өмсжээ. Үйлчлүүлэгчид орох хаалгаар орохдоо халуунаа хэмжүүлэн гарах хаалгаар гарч байгаа нь ажиглагдлаа.

Бусад бараа материалуудын ерөнхий дүнг дурдвал:

Anti Mos Q(5 литр) эмульс-75000 төгрөг

Будаг(1 литр) - Солонгос, Орос, Хятад улсаас оруулж ирдгээс шалтгаалан 4500-15000 төгрөг

Дээврийн төмөр(1 метр) – 6000-9000 төгрөг

Вакум цонх- 120000 төгрөг(дунджаар)

Арматурын төмөр – 2.1 сая төгрөг (дунджаар) зэрэг үнэ бүхий байлаа.