Ахмадууд: Вакцинжуулалт зохион байгуулалт сайтай байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/Вакцинжуулалт ахмадууд/ахмадууд ковер.jpg
legacy:Амараа зураг/Вакцинжуулалт ахмадууд/IMG_3613 copy.jpg

Өнөөдрөөс эхлэн 60-64 насны иргэдийг вакцинжуулах ажил эхэллээ. Дархлаажуулалтад ахмадууд хэрхэн нэгдэж байгаа талаар Нийслэлийн 3-р сургууль дээрээс сурвалжиллаа. Дархлаажуулалтын цэг дотор зөвхөн вакцинд хамрагдах гэж байгаа иргэд нэвтрэх эрхтэй ба хэвлэл мэдээллийн байгууллагынхан болон бусад хүмүүс орохыг хоригложээ. 

legacy:Амараа зураг/Вакцинжуулалт ахмадууд/IMG_3593 copy.jpg

Дархлаажуулалтад хамрагдсан 60-64 насны иргэдийн хувьд 3-р сургууль дээрх вакцинжуулалтын байрын дотоод зохион байгуулалт сайн байгаа талаар хэлж байна. Харин вакцины сонголтын хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн "Сенофарм" вакциныг санал болгож байгаа бөгөөд ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник-V" вакциныг хийлгэхээр сонгосон бол тодорхой хугацааны дараа буюу "Сенофарм" вакцины эхний тунг тарьж дууссаны дараагаар хийлгэх юм байна.

Энэ долоо хоногт 50-64 насны 185 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 34 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлжээ.

legacy:Амараа зураг/Вакцинжуулалт ахмадууд/IMG_3607 copy.jpg

Вакцинжуулалтад хамрагдахаар ирсэн ахмадууд үүднээсээ буцан гүйж дэлгүүр, эмийн сан руу гутлын улавчны эрэлд гарч байгаа нь анзаарагдлаа. Тиймээс дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй бусад иргэд вакцинжуулалтын цэг дээр ирэхдээ гутлын улавч бэлдэж ирэхийг зөвлөж байна. 

Спутник, Синофармыг 65-аас дээш насныханд хийхэд тохиромжтой бөгөөд харшил, урвал бага өгдөг байна.