БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/тусгай үүргийн онгоц.jpeg

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан гуравдугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.

Уг нислэгээр 150 орчим  иргэнийг тээвэрлэх боломжтой иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон  Гадаад харилцааны яам хийхгүйг анхаарна уу.

Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд  өнөөдрөөс буюу 17-оос эхлэн УБ дахь “Корэйн Эйр” компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email: imy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.