С.Эрдэнийн бүлгийн АН-ын нийслэл дэх сонгуульд Э.Бат-Үүл ялжээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Э.Бат-Үүл-1.jpeg

С.Эрдэнийн бүлгийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгуулийн санал хураалтад 56985 гишүүн оролцжээ. Санал хураалтын дүнгээр нийслэлийн АН-ын даргаар Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл сонгогдсон байна. Мөн Б.Анхныбаяр Хан-Уул, Б.Сайнзаяа Багануур, Д.Цогтбаатар Сонгинохайрхан, Ж.Сугарсүрэн Чингэлтэй дүүргийн, Д.Жаргалсайхан Дархан-Уул, Б.Идэрзориг Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар ажиллахаар болжээ. Мөн АН-ын хүний эрхийн асуудал хариуцсан дэд даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ. 

Түүнчлэн С.Эрдэнэ мэдээлэл хийж, эв нэгдлийг хангаж, ойлголцох алхмыг түрүүлж хийх үүднээс даргын сонгуулийг хугацааг наашлуулж, гуравдугаар сарын 28-нд болгосноо мэдэгдсэн. АН-ын даргад нэр дэвшигчдийг өнөөдрөөс бүртгэж эхэлж байна.