ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Л.Баттөрийг томилжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Л.Баттөр.png

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Л.Баттөрийг томилжээ. Тус эмнэлгийн захирлаар 2021 оны нэгдүгээр сарын 28-наас хойш ажиллаж байсан Д.Наранзул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.  Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой юм.

Түүний намтраас танилцуулбал,

1995-2001 АШУҮИС

2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлалаар

2012 Манчестерын их сургууль

2010-2012 онд "Ач" анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга

2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал

2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал

2020 оны аравдугаар сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад ийнхүү ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож байна.