Төв голомттой, халдварын эрсдэлтэй хороодыг тодорхойлов

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/барилга, орон сууц.JPG

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.

Ингэхдээ, гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэжээ. Тус бүлгийн "COVID-19" халдварын тархалтын идэвхжлийн тооцоогоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм. Үүнд,

Чингэлтэй дүүргийн 6, 13, 14

Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15

Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28

Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21

Баянгол дүүргийн 4, 5, 24, 25

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.