Ж.Түмэн-Аюушийг “Алтан од” одонгоор шагнажээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/алтан од.png

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Жамъянсүрэнгийн Түмэн-Аюушийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ.

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Түмэн-Аюуш Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадамд оролцсон Монголын багийн ахлагч /Шеф-де-миссион/, “Мегастарс” клубын захирлын албыг хашиж, спорт-олимпизмийн үйлст үлэмж хувь нэмэр оруулж байгаа спортын зүтгэлтэн юм.