ЭМЯ: 218 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Ж.Байгалмаа.JPG

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12605 шинжилгээ хийгдсэнээс нийт 218 тохиолдол батлагдаж батлагдсан тохиолдлын тоо 5610 боллоо. Мөн 189 хүн эмчлэгдэж, эдгэсэн хүмүүсийн тоо 3947 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд:

Улаанбаатар хот-176

Өвөрхангай-27

Дархан-10

Төв-5

Нийт 1760 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 хүн хөнгөн, 207 хүн хүндэвтэр, 18 хүн хүнд, 4 хүний биеийн байдал нэн хүнд байна" гэлээ.