Алтанбулаг боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:upload/upload/images/ni/2020/11/02/262660-20102020-1603158548-512723510-altanbulag-780x500-112540-1878179637.jpeg

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авахаар болжээ.

Иргэдийг 15.00-18.00 цагийн хооронд татан авах бөгөөд тусгай автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэн “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Дэвсгэр мэдээлэл: Монгол Улс өнөөдрийн байдлаар, 140 удаагийн тусгай нислэгээр 24 448, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31 168 иргэнээ татан аваад байна.