Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/сурагчч.jpg

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхөөр болжээ. Гэхдээ зөвхөн ЭЕШ-д орох хичээлүүдээрээ давтлага авах бөгөөд халдвар хамгааллын чиглэлээ баримталж, нэг ангид цөөн тооны сурагч хичээллэх, хүн хоорондын зай барих зэрэг зохицуулалт хийх аж.

Түүнчлэн коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан давтлагыг хэзээнээс эхлүүлэхээ шийдэх чиглэлийг нийслэл, аймгийн Засаг дарга нарт өгсөн талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.