Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хилийн цэргийн алба хаагчид хулгайлагдсан адуугаа олжээ
00

Увс аймгийн хилийн цэргийн ангийн 60 гаруй адууг хулгайлсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Сагил сумын нутагт байрлах ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0245 дугаар ангийн эзэмшлийн 63 адууг Үүрэг нуур орчмын хилийн бүсээс хоёр хүн шөнөөр хулгайлан тууж явсан тул дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн байна.Тэгвэл ХХЕГ-аас иргэд болон цэргийн ангийн 124 тооны адууг дөрөвдүгээр сарын 2-ны 05:40 цагт олсноо мэдэгдлээ.
Хилийн цэргийн алба хаагчид өөрсдийн болон иргэдийн адууг буцаан туусан байна. Харин адуу хулгайлаад зугтсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.



