Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Тавиас дээш насны 70 гаруй мянган иргэнийг вакцинжуулжээ
00

“COVID-19”-ийн халдварт өвчний эсрэг дархлаажуулах ажлыг эрчимжүүлж нийслэлд өдөрт 30.000 иргэнийг хамруулна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэж байна.
54-65 насны иргэдийг дархлаажуулах төлөвлөсөн вакцинжуулалтад одоогийн байдлаар 70.759 иргэн хамрагджээ. Улаанбаатар хотод 50-аас дээш насны 256.262 иргэн байна.
Дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд 346.745 иргэн “COVID-19”-ийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаад байна. Үүнээс:
Нийслэлд 328.179,
Аймаг, орон нутагт 18.566 иргэн хамрагджээ.



