Гадаадад хоёр тун вакцин хийлгээд ирсэн иргэдийг тусгаарлахгүй

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/тусгай үүргийн нислэг.jpg

Гаднын улсад Ковид19ийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэхэд тусгаарлалтад оруулахгүй болохыг ОК-ын Шуурхай штабаас мэдээлжээ. 

Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, гэртээ харих боломжтой юм байна.

Харин вакцинд хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах бөгөөд хоёр удаа шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь гаргана. 

Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд гурван удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно. 

Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө гэдгийг Шуурхай штаб мэдээллээ.